СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн байранд согтуурсан иргэн хүний амь хөнөөжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүхбаатар дүүрэг дэх нийтийн байранд 53 настай эрэгтэй Ю-г 39 настай эрэгтэй Г согтуурсан үедээ зодож, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. 

Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн арванхоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 05 цаг 48 минутад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 53 настай, эрэгтэй “Ю” гэгч амь насаа алдсан байдалтай байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 39 настай, эрэгтэй “Г” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг зодож амь насыг хохироосныг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.