СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-11

🔴 Халхгол сумын нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц ажиллаж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй, салхитай ч түймэр цурманд орж байна.

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраас тодрууллаа.

Тэрбээр, Онцгой байдлын байгууллагын 109 албан хаагч, бусад 260 орчим хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчдыг нэмэлтээр илгээсэн. 

Буйр нуурын баруун эрэг дагуу Булан дэрс орчимд шинээр гараад байсан түймрийг унтраасан. Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр, Халхгол суманд үүлэнд хөдөлгөөнт зориудаар нөлөөлөх экспедиц өчигдөр ажиллаж эхэлсэн. 

Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20 км-т байрлаж зах хэсэгт дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж орох хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Өнөөдөр өглөөний 07:10 цагийн байдлаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч эхэлсэн. Нийт есөн айлын гэр хашаа, саравч түймэрт өртсөн гэх мэдээлэл ирээд байна. 

Улсын хэмжээнд найман аймгийн 15 суманд 25 удаагийн түймэр бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага түймэр гарсан шалтгааныг шалгаж байгаа бол бусад байгууллага хохирол тогтоох чиглэлээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 25 удаагийн түймэрт 200 мянган га газар өртсөн гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.239

Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицид хөрөнгө оруулж хөгжүүлэх хэрэгтэй. Талын түймэрийг ОБЕГ яаж ч чадахгүй ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.