СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-11

"Хилчин” спорт хороонд АНУ-ын багш, дасгалжуулагчид зочлов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

АНУ-ын спортын дипломат харилцааны төрийн хэлтсээс Монгол Улстай хийх "Солилцооны төсөл-2023" хөтөлбөрийн хүрээнд тус улсын 14 хүнтэй баг Монгол Улсад ажиллаж байна.

Тус багийнхан спортын манлайлал, нийгмийн өөрчлөлтийн сургалт зохион байгуулж, спортын байгууллагуудтай танилцан, тамирчидтай туршлага солилцохоос гадна хэлэлцүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэн юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Хилчин” спорт хороотой танилцаж, туршлага солилцлоо.

“Хилчин” спорт хорооны зүгээс жүдо, бокс, волейболын өсвөрийн тамирчдын бэлтгэлтэй танилцуулж, чөлөөт бөхийн эмэгтэй тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлээ.

Мөн “Хилчин" спорт хорооны эмэгтэй дасгалжуулагч, тамирчдыг 3 өдрийн сургалт, хэлэлцүүлэгт оролцуулан харилцан туршлага солилцсон юм.

Хоёр улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын талаас 14 хүн АНУ-д туршлага солилцох сургалтад хамрагдах бөгөөд “Хилчин” спорт хорооноос дасгалжуулагчдыг шалгаруулж авахаар харилцан тохиролцоод байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.