СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлийг E-Mongolia системээр хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-MONGOLIA системд нэгтгэлээ.

“Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахимжуулах, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia системд нэгтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн болон хасалт хийлгэх хүсэлтийг E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх боломжтой боллоо.

Дээрх үйлчилгээг авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэн E-Mongolia системд нэвтрэн усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой үйлчилгээнүүдээс сонгон материалаа илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Далайн захиргааны www.monmarad.gov.mn цахим хуудас болон 70134802 утсаар холбогдож авна уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.