Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойг угтан Чанарын хяналтын хэлтсийн нэрэмжит “Софт волейбол”-ын ахмадын аварга шалгаруулах тэмцээн Хангарди паласт өнгөрсөн ням гарагт боллоо.
Уг тэмцээнд нийт 20 цех, хэсгийн 120 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. 50-59 насны ангилалд Баяжуулах үйлдвэрийн Б.Баярхүү ахлагчтай баг тэргүүн байрт шалгарлаа.
Дэд, гутгаар байрыг Засвар, механикийн завод болон Чанарын хяналтын хэлтсийн С.Шижир, Б.Оюунчимэг ахлагчтай баг эзлэв.
60-аас дээш насны төрөлд Р.Сэлэнгэ ахлагчтай Чанарын хяналтын хэлтсийн баг түрүүллээ. Удаах байруудад Дулааны цахилгаан станцын С.Отгонбаяр ахлагчтай баг, Баяжуулах үйлдвэрийн Г.Ганхуяг ахлагчтай баг, тамирчид шалгарав.
Энэ үеэр Дулааны цахилгаан станцын ахмад С.Отгонбаяр “Мастеруудын алдар” одонгоор энгэрээ мялаасан юм.
Ийнхүү Чанарын хяналтын хэлтэс нь аймгийн Софт волейболын хороо, Эрдэнэт спорт цогцолбортой хамтран дөрөв дэх жилдээ уг тэмцээнийг зохион байгууллаа. Софт волейбол нь Япон улсаас гаралтай. Анх 40-ээс дээш насны, хөдөлгөөний дутагдалтай япон хүмүүсийг жингийн илүүдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Софт волейболыг тоглож эхэлсэн бөгөөд Монгол, Хятад болон Азийн орнуудад эрчимтэй хөгжсөн спортын нэгэн төрөл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.