СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Өнөөдөр /2023.04.11/ нийслэл хот орчмоор хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -12...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Багануур орчмоор -12...-14 градус хүйтэн, Тэрэлж орчмоор -16...-18 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, Дорнодын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Дөрөвдүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 14-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 

Гэрэл зургийг: Б.Баяр /Албан ёсны зөвшөөрөлтэй/

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.59

Medeelel ogsond bayrlalaa. Ingej medeelel ogoh zvgeer yum bna. Duulcanaa hodoonii ah dvv nartaa duulganaa.

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.59

Medeelel ogsond bayrlalaa. Ingej medeelel ogoh zvgeer yum bna. Duulcanaa hodoonii ah dvv nartaa duulganaa.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.