СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгаланд холбогдох авлигын хэргийг прокурорт шилжүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
-Булган аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх;
-ГССҮТ-ийн удирдах албан тушаалтан “П” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх;

-Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 70 сая төгрөгийн хахууль авсан гэх;
-Хөвсгөл аймгийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “М” нь хөрөнгө завшиж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан тушаалтан “Э” нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
-Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Төв аймгийн Зуунмод сумын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
-Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.