Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг найман аймгийн 17 суманд 25 удаагийн хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд ажиллаж байна.
Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэрийг цурамд оруулахаар ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулан бүрэн унтраажээ. Эдгээр түймрийн голомтуудад тус аймгуудын Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байгаа юм.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гал түймрийн тархалт нэмэгдэж байгаа тул унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замд гарсан бол ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр түймрийн голомт руу очжээ.
Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэр нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж гарсан гэдэг нь эхний байдлаар тогтоожээ.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар салхины хурд ихтэй байгаагаас хээрийн түймрийн тархалт, эрчимшил ихтэй байна.
Иймд,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.