СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батзандан зочид буудлын төлбөрөө төлөлгүй явжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнгөрсөн сарын дундуур нэгэн зочид буудалд наргиж хоносон боловч, уусан архи,  хоноглосон буудлынхаа төлбөрийг төлөлгүй явжээ. 250 гаруй мянган төгрөгийн төлбөрийг тухайн өдөр ээлжинд гарсан буудлын ажилтан эмэгтэй цалингаасаа суутгуулах болоод байгаа аж.

Ташрамд дурдахад, Ж.Батзандан, түүний туслахаар ажиллаж байсан Г.Аюулгүй нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Г.Аюулгүйн нэр дээрх “Азийн бамбар” гэх компани Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ төлөөгүй хэрэгт холбогдсон билээ. Ж.Батзандан, Г.Аюулгүй нар "Капитал" банканд хамт очоод 12.6 тэрбум төгрөгийн зээл аваад сүүлдээ компаниа дампууруулсан байдаг. Тэдний авсан зээл өдгөө хүү, алданги, торгуультайгаа нийлээд 17-18 тэрбум болоод байгаа. Энэ төлбөрийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сахиулагчид бага багаар төлүүлж л байгаа мэдээллийг бид авлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.