Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг/МИ-171/-ээр түймрийн голомт руу нисэхээр бэлдэж эхэлжээ.
Түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд ажиллаж байгаа юм.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гал түймрийн тархалт нэмэгдэж байгаа тул унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замд гарсан бол ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр түймрийн голомт руу нисэхээр бэлдэж байна.
Мөн энэ сарын 08-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Эдгээр түймрийн голомтуудад тус аймгуудын Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.