Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цаг 13 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод оршин суух 59 настай, эрэгтэй “Б” гэгчийн амь насыг 59 настай, эрэгтэй “Э” гэгч согтуурсан үедээ хохироосон байжээ. Энэ хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.