СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өвчтөнөөсөө мөнгө авсан эмчийг ажлаас нь халж, 4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Иргэн Мөнх нь 2018 оны 5 дугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авчээ.

Мөн 2 жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ганаа нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тус тус заасан “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах..., мөн “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ганааг гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (27)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.89.2

Өгчихөөд араас нь олон юм ярих хамгийн муу зан

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.105

tmee ugchuud araas ni iim uildel hj bgaa ni estoi ontsgui

MGL
1 жилийн өмнө
202.21.108.22

Баярлаад өгсөн мөнгө,шантаажинд ороод өгсөн мөнгө гэж хуваамаар юм байна. Лам нар бол байнга авч байгааг яахав

Зочин
1 жилийн өмнө
103.212.118.154

Тийм шүү.

Зочин
1 жилийн өмнө
106.102.142.147

Хэн өг гэсэн юм өөрөө өгчихөөд эдгэхээрээ тэр хүнийг хоолноос нь салгаж бгаа юм уу арчаагүй гоншигносон нөхөр вэ туйлбаргүй орк чинь

Зочин
1 жилийн өмнө
103.57.94.65

Яг үнэн.

Zochin
1 жилийн өмнө
64.119.16.114

Ter baitugai ugch avch baidag. Uun surtei um. Edgesendee bayarlaad l ugnu shuu dee. Ugchuud matsan bol yostoi uudgui amitan baina daa.

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.66

өгвөл өгсөн шиг өгч бай.хойноос нь дон дон хийх юм бол битгий өгөж бай.

Зочин
1 жилийн өмнө
150.129.142.244

Ядарсан хүмүүс л өгч чаддагүй болхоос. Мөнгө өгсөн хүнд өөр үйлчилдэг ш тэ. Бүгд л мэднэ дээ.

үнэн
1 жилийн өмнө
192.82.77.149

юм үзээгүй юмнүүд болиочээ.Хүнд өвчин хүрчээд эдгэх шиг сайхан юм байхгүй.Тэр эмчийн буянгаар л хүн эдгэж бгаа шүү дээ

zochin
1 жилийн өмнө
192.82.77.149

Хүн чинь сэтгэлийн амьтан шүүдээ.Хүн эдгэчээд сэтгэлээсээ мөнгө өгч болно шүүдээ.Хүнд өвчнөөсөө салж байхад

Отгоо
1 жилийн өмнө
202.126.90.132

Арай юм аа шудрага бус бн

Зочин
1 жилийн өмнө
192.82.91.79

Тэр байтугай г л өгч авч байдгиин бишүүдээ

Иргэн
1 жилийн өмнө
202.126.89.235

Иргэдийн дунд эмнэлгийн хэн нэгэнд юм өгчихвөл түргэн шуурхай үйлчилдэг гэсэн үзэл ойлголт газар авсан байдаг бөгөөд эмч нарт өөрсөдөө сайн дурын үндсэн дээр өгчихвөл дараа нь хүний амьдралаар тоглодог . Ер нь авилгал ыг иргэд өөрсөдөө л хувиа хичээсэн үзлээр бий болгож өөгшүүлдэг. Хэдийд хэзээ ч юм хагалгаа хийсэн эмчилгээ ар гэрийнхэн нь хоол ундаар дайлдаг болсон байсан г м эмч өлсөж цангасандаа хоол унд нэхээгүй нь лавтай. Гэтэл энэ нь нэг мэдэхэд тэгэх ёстой юм шиг тогтчихсон. Тэгээд дараа нь эмч нар тэгдэг ингэдэг гээд л ам дамжаад яригддаг. Тэд цалингаа аваад ажлаа хийж байгаа хүмүүс үйлчлүүлэгчийн ёс зүй гэж бас байна. Ганц эмч ч биш төрийн албан хаагчдыг хүмүүс өөрсөдөө л тэгж сургасан шүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.8

Ardaas n nehel boloh yum bol zugeer l bayrlasan aa helehed l bno shidee adilhan l amidarch ywaa bizde

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.79

Хүнээр эмчлүүлчихээд алба шиг мөнгө өгөөд хүнийг ажил амьдралгүй болгодог хөгийн юм бэ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.231

Гэмтлийн эмнэлэг бол хагалгаа хийхээсээ өмнө 300мян төг өгөөрэй гэж хэлээд авдаг бөйсан шүү бүүр бололцоо байвал нэмээд өгч болно гэдэг, би ч гэсэн 500 к өгч өөгшүүлж явсан толгой. Энэ бол 2013 4 оны үе л дээ тэгээд яах вэ 30 40 % илааршинаас цаашгүй өнгөрөв. Одоо ч тийм л байгаа юм байна. Энэ зуршил ер нь аль ч эмнэлэгт яг адилхан мөрдөгдөж байгаа, өгч байгаа өвчтөн 100% сэтгэл ханамжтай эдэгсэн бол яамй л байна л даа.... эмчийн цалин нь бага юм ... эдгэлээ гэсэн хүн нь баяралсан бол л гэхээс биш......гээд л өгөөд байгаа хэрэг...

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.130

Талархал илэрхийлмээр байгаа бол 100 мянгыг л өгөөч дээ. Ядуусаа чирчих юм.

Goy yum bolohnee
1 жилийн өмнө
202.126.88.110

Ter ugsun hunii odoo heleechee avsaniig zarlaaad ugsuniig ni helj busdad surgamj bolgo.

Зочин
1 жилийн өмнө
192.82.68.10

Тэр бүү хэл асуудал зөндөө л байгаа шүүх бас илрүүлсэн хүмүүс мундаг хүмүүс байна одоо нүүрс эх орноо худалдагч нар шээс нь гоожих гж байгаа даа

иргэн
1 жилийн өмнө
66.181.160.34

Өөрөө баярлалаа гэж өгчихөөд өөдгүй муу новш вэ чи!!! Эдгэрсэн хойноо эргэж матдаг бууны нохой юм даа. Эдгэрсэн хөл чинь эргэж гэмтээд хөлгүй болохоороо чи харамсах болно, харж л байгаарай муу эр хүний шинжгүй новш!!!

Зочин
1 жилийн өмнө
118.235.26.33

Ganaa emch abilga abdaggvi muruuruu ajil hiideg um bna bvgd hanshtai gamgiin bagdaal saya sayar yarigda

Shinee
1 жилийн өмнө
202.179.21.192

Ter emchees owchton ooroodansaa ogooch geed owchton ooroo bayarlasanaa ilerhiileed owchton ooroo ogson bish yum uu

Manlai Sumlaa
1 жилийн өмнө
59.153.87.1

мөнгөнийхөө араас харамсах байсан юм бол яах гэж өгсийн зүгээр ажилаа хийж байгаа хүнд гай болоод......

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.140

Зарим эмч нар их л баян байхын гайхмаар... Ялангуяа эрхтэн шилжүүлдэг эмч нарыг шалгах хэрэгтэй. 1-р эмнэлэгт

Зочин
1 жилийн өмнө
192.82.84.201

Эмч нар улсаас авч байгаа цалингийнхаа ажилыг хийж байгаа илүү харах ёсгүй иймэрхүү шуналтай эмч нараас болж эрүүл мэндийн салбар бүгд буруутан болж байгаа шүү

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.7

Өөрсдөө эмч нарт гарын цайлгаж өгөөд дараа нь олон юм ярьж шаардлага байхгүй шдээ угаасаа Өөрсдөө өгөх гээд л гүйгээд байдаг биз дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.