Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболд, Б.Батжаргал нарын “Tre tenori” хамтарсан тоглолт энэ сарын 14-нд болно.
Тэд Монголдоо төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг цээл хоолой, гурван өөр өнгө төрхөөр ганцхан үдэш эгшиглүүлнэ . Тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, удирдаач Ц.Тэлмүүн-Очир, төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцоно.
Энэ удаагийн тоглолт тэдний хамтарсан хоёр дахь тоглолт бөгөөд өмнө нь 2014 онд анх удаа хамтран тоглолтоо зохион байгуулж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.