Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сайдыг УИХ-д танилцуулах үеэрээ дараах байр суурийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Т.Бадамжунай гэж хүн ирснээс хойш сүүлийн хоёр хоног "Хулгайтай тэмцэх чинь буруу юм байна. Өрөвдөж хайрлах ёстой юм байна. Засгийн газар эдийн засгийн асуудлаа шийдээд л чимээгүй явж бай. Ажнай Бат-Эрдэнэ рүү дайрах нь буруу. Нүүрснийхээ хулгайтай тэмцэх нь ч буруу юм байна. Т.Бадамжунайг барьж авч ирээд яах нь вэ, хөөрхий" гэсэн зохион байгуулалттай зүйл их явж байна. Иргэддээ авлигачдын PR-т битгий автаарай гэж уриалмаар байна. Авлигачид биднийг өрөвдөөгүй шүү. Бид өрөвдөж, уучилж, ухарч болохгүй. Ингэж байж системийн авлигын ард гарна. Бидний ирээдүйг хулгайлсан. Энэ асуудал дээр улс төржиж болно. Гэхдээ улс төрийн ямар шийдвэр гарч, хөшигний ард юу болж байгааг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. Миний хувьд ухрахгүй. Бид авлигаас салах ёстой.
Сүүлийн үед жагсаал цуглаан идэвхижлээ. Т.Бадамжунай гэдэг хүн яасан ч их бяртай юм. Яасан ч их олон хүнээр нөлөөлүүлдэг нөлөөтэй хүн юм.
Авлигатай тэмцэх нь Засгийн газарт Үндсэн хуулиар олгогдсон ажил. Уул уурхайгаар хязгааргүй баяжиж, улс төр, шүүхийг худалдаж авсан хүмүүстэй нам харгалзахгүй тэмцэнэ. Ингэж байж бид шинэ 30 жилийн асуудлаа ярина гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ГАЙХАМШИГТАЙ!
ИНГЭЖ ТЭМЦЭХИЙГ АРД ОЛОН БИД ХИЧНЭЭН ХҮЛЭЭВ?
Vnen vnen
Eronkhii said Ta tuushtai baigaarai demjij baina.
Зөвөө зөв. Сайн бна
Erunkhii saidiig demjij bn.