СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-07

Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Завхан аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар Г.Өнөрбаяр 76.1 хувийн саналаар сонгогджээ. Тус намын дүрмийн дагуу аймгийн засаг даргаар томилогдох юм. Тэрбээр 2016 оноос хойш ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Ерөнхий сайд захирамж гаргасны дараа засаг даргын алба нь баталгаажих юм.

ГОМБОСҮРЭНГИЙН ӨНӨРБАЯР
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
2016.09.21 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн дарга

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.