Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын зээлийн сангаас зээл авч сурчихаад, гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулж байгаа" гэж өнөөдөр мэдэгдсэн. Ийнхүү зээлээ төлөөгүй 230 иргэний мэдээллийг ил болголоо.
Үүнд дотор, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт болон Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нар байна. Тухайлбал, хуульч Х.Бат-Ялалт нь АНУ-ын Оклахомагийн их сургуульд хууль, эрх зүй чиглэлээр хоёр жил суралцсан ч 49.251 ам.долларын, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал Нидерландын Маастрихтын удирдлагын их сургуульд 1.5 жил суралцсан ч 9473 ам.долларыг эргэж төлөлгүй, усанд хаясан чулуу шиг алга болсон тул өнөөдрөөс эхлэн эрэн хайх, эргэж төлүүлэх, улмаар Монголбанкны хар жагсаалтад оруулахаар болж байна.
Мөн, их дээд сургууль нь үнэгүй байдаг ХБНГУ-д 50 хүртэл мянган ам.долларын зээл авч сураад, эргэн төлөөгүй зэргийг хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэр төртэйгөөр зээлээ төлөхийг уриалж бн аа бусдын боломжийг хулгайлах ямар муухай үйл билээ дээ..