МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.04.07/15 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын томилгоо болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын томилгоог хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,Б.Саранчимэг, болон Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан нарын нэрс яригдаж байна. Харин Н.Энхбаярын талаас УИХ-ын гишүүн Э.Батшугар, эсвэл дэд сайд асан Б.Тулга нарын нэгийг томилох магагдлалтай гэдэг мэдээлэл ч гараад байна.
Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнгөрсөн сарын 24-ний өдөр /2023.03.24/ Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ захирамжилж, албан ёсоор чөлөөлсөн.
Засгийн газрын тухай хуулийн 21.5-д “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн заалттай юм. Тус хугацаа нь маргааш дуусгавар болно. Иймд МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.