Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүсийн талаарх нэгдсэн мэдээллийг БШУЯ-наас өгөв.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг олгожээ. 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.
Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169.641 оюутан авсанд нийт 40 тэрбум төгрөг зарцуулагдсан. Оюутны хөгжлийн зээлийг 53.592 суралцагч авсанд нийт 78 тэрбум төгрөгийн зээл олгогджээ.
Үндсэндээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг нь буюу 76 хувь нь дотоодын зээлд зарцуулагдсан байна. Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд сурсан магистр докторантурын тоо 1.867 байна.
Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон. Монголын татвар төлөгчдийн 27 тэрбум төгрөг мөнгийг эрсдэлд оруулж байгаа гэж хэлж болно.
БШУЯ-нд өнөөдрийн байдлаар нийт 10 мянган хүний диплом хадгалагдаж байна. Зээлийн санд 190 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байршсан байгаа.
Цаашдаа дэлхийн шилдэг 50 их сургуулийн ярилцлагын сонгон шалгаруулалтыг БШУЯ-наас хамааралгүй болгоно. Тухайн гадаадын их, дээд сургуулийн профессор багш нарыг урьж ярилцлагад оруулдаг болно.
Өнөөдрийн байдлаар 250 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдээд явж байна. Сүүлийн долоо хоногт эргэн төлөлт эрс нэмэгдэж байна. Энэ нь шүгэл үлээсэнтэй холбоотой гэж харж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Лайвчин Мөнхэрдэнийг хэдэн төгрөгийн хэрэглэсэн болж 3 жил хорьдог юм байна. Төрийн мөнгийг ЗЭЭЛИЙН САНГААС авчраад төлөөгүй томчуудын хүүхдүүд яагаад 3 жил өгөхгүй байна