Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан, эх оронд нь авчирсан билээ. Тэгвэл энэ бүхэн шоу хэмээн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай үзэж, өөрийн цахим хуудаснаа лайв хийж, байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай:
-Т.Бадамжунай гуайг Филиппинээс авчирсан асуудлыг би хардаж байна. Яагаад гэхээр Т.Бадамжунай бол мөнгөтэй хүн. Филиппин гээд “улны” улсад суугаад, баригдаад байх хэмжээний хүн биш. Карибын Тэнгисийн зарим арал дээр 300 мянган долларын байшин худалдаж авахад иргэн нь болгодог. Тэр зэргийн юмыг мэдэж байгаа шүү дээ. Мөнгөтэй хүн хаана л бол хаана явна. Хаанахын ч иргэн болно.
Т.Бадамжунайг авчраад шоу хийгээд байгаа юм уу, аль эсвэл байлгаж байгаад сонгууль болтол хэргийг нь удаашруулж, анхан шатаар хэдэн ял өгч байгаад, дунд, дээд шатанд ял нь багасаад хэдэн сар суугаад л гарах ийм л юм хийж байгаа гэж бодож байна хэмээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар ч гэмгүй гадаадын улсыг доромжлоод
Энэ нэг хөгийн юм байна аа, Бадамжунайг өмөөрөөд, магтаад байгаа юм уу, яагаад байгаа юм ккк
СОЛИОТ
Гүндалай өөрөө л бодолтой байгаарай. Филиппинээс биш өөрийнхөө гэрээс орон дотроосоо баригдав даа.
gundalai togoldorhuu ulsere radio stanz dugara 21