Иргэн Б нь өөрийн найз Г-ээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...хүүтэй мөнгө зээлье...” гэх мэтээр хуурч 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол прокурорын газрын хяналтын прокуророос Б-г “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б, Г нар урьд нь 2016 оноос нэг байгууллагад хамт ажиллаж бие биеэ мэдэх болсон зургаан жилийн хугацаанд найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Б нь Г-ээс 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “койн авч өгнө...ашгаа 80/20 гэж хувааж авъя...цахимаар спорт бооцоо тавьж мөнгийг 30-40 хувиар би өсгөж чаддаг 10.000.000 төгрөг оруулбал 12.000.000 төгрөг болгож өгье...өмнө өгсөн 10.000.000 төгрөг дээр чинь 3.000.000 төгрөг нэмээд койн аваад дарчихсан байгаа...5.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй зээлээч...койн дахиад авъя ханшийн зөрүүн дээр нэмж мөнгө олж Бог...100.000 төгрөг зээлээч...форексээс мөнгө татаж авч Бог юм байна...” гэх мэт үгээр худал хэлж бусдын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар олж авахын тулд хуурч, хохирогчийг төөрөгдүүлж, итгэлийг нь эвдэн хууран мэхэлж 10 удаагийн үйлдлээр нийт 81.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.