СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БГД-ийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав мэдээлэл хийлээ.

Талийгаач охины аав Г.Энхбилэг:

-Миний охин нэгдүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эмчлүүлсэн. Анх оношлохдоо эмч "Гэдэсний ханиад, уушги зүгээр" гээд тусдаа өөр тасагт хэвтүүлсэн. Энгийн тасагт дөрөв хоног хэвтүүлээд гурав дахь хоног дээр антибиотик солигдож байна гээд тариа тарьсан. Тариа тариад дуусаагүй байхад л охин маань бөөлжиж эхлээд хэвтрийн байдалтай болж бие нь муудсан. Нэгдүгээр сарын 11-ний өдөр эрчимт эмчилгээний тасаг руу орсон. Эмч нарын ээлж солигдох бүрд "охины бие муудаад байна" гэдгийн хэлсэн ч хариуцлагагүй хандсан. Яаралтай тусламжийн эмч нар ирээд л хиймэл амьсгаа хийгээд дараад эхэлсэн. Мэргэжлийн бус эмч нар амилуулах эмчилгээ хийсэн гэж үзэж байна.

Энэ мэргэжлийн бус эмнэлэгт ханиад оноштой ирээд буруу эмчилгээ хийлгэснээр охин минь амиа алдлаа. Зөвхөн ханиад оношоор Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт ирээд амиа алдсан зургаан хүүхэд байна.

Охиндоо задлан хийлгэхгүй гэдгийг хэлсэн. Гэтэл надад тогтоол байтугай хэл чимээ дуулгалгүй задлан хийсний дараа хэлсэн. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн хариуцлагагүй эмч мэргэжилтнүүдэд үнэхээр гомдолтой байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцгээ.
1 жилийн өмнө
64.119.17.228

Чадваргүй хүмүүс эмч болохоос айхаан байжээ. Халаад өмсөөл бол эмч болдог юм биш. Чадвартай, хүн чанартай, мэдлэг сайтай байх хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.