СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гаалийн улсын байцаагч 100.000 төгрөг өгөхийг шаардсан үйлдэлд 10 сая төгрөгийн торгох ял оногдуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас гаалийн улсын байцаагч ажилтай, шүүгдэгч Д-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гаалийн хяналтын бүсэд “ZZZ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ын Монгол Улсад импортлон оруулж ирсэн автомашин дотор байсан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх гэсэн ашиг сонирхлыг ашиглан "уг бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл, эсвэл арилжааны шинж чанартай аль нь болохыг шалгаж тогтоосны дараа татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой үүргээ хэрэгжүүлэхгүй" байхын тулд Г-аас 100.000 төгрөг өгөхийг шаардсан буюу “Хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуульд “Хахууль авах” гэмт хэргийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай этгээд хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхээс үл хамаарч, хээл хахууль өгөхийг шаардсан, авсан бол уг гэмт хэрэг төгсөхөөр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аливаа хэлбэрээр хууль бусаар бусдаас шан харамж, мөнгө нэхэх нь “авлига” гэх ойлголтод хамаарах төдийгүй “Хахууль авах” гэмт хэргийн шинжид хахуулийг заавал бодитойгоор авсан байхыг шаардахгүй, мөнгө, эд зүйл өгөхийг шууд эсхүл бусдаар дамжуулан шаардсанаар тухайн гэмт хэргийн бүрдэл хангагддаг.

Гаалийн улсын байцаагч шүүгдэгч "Д" нь Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах ба түүний үйлдсэн “Хахууль авах” гэмт хэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Иймд шүүх шүүгдэгч Д-г Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ZOCHIN
1 жилийн өмнө
66.181.188.205

ГАНЦ ЭНЭ ХҮН БИШЭЭ БҮГД ШҮҮ ДЭЭ ЯАЖ БОЛИУЛАХ ЮМ БГА ЮМ БОЛДОО

Иргэн
1 жилийн өмнө
59.153.114.144

БолжБолж муу гаалийн байцаагч сайн шийтгэх хэрэгтэй. Ажил мэрэгжлээ тултал нь ашиглаж чаддаг шуналтнууд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.