Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Орцны гадна байрлуулсан тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, тасралтгүй зохион байгуулж алдагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилжээ. Улмаар тус дүүргийн нутаг дэвсгэрт ууланд эзгүй газарт үлдээсэн байсныг олж тогтоосон байна. Хэргийг 16 настай эрэгтэй “Т” болон “Н” нар үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн цагдаагийн байгууллагаа мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.