СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-07

Төрөөс олгох урамшууллаас НД болон ЭМД-ын шимтгэл суутган төлөх хуулийн төслийг хэлэлцэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Ажлын хэсгээс манай улсад 2022 оны байдлаар .  Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Н.Энхболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав. Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4,5 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэл авахаар боллоо. Түүнчлэн энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.9 хувь нь дэмжив.

Ингээд Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.