СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-07

“Жу” Монголд бууж, “журмын нөхөд” нь бужигнаад эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“...Нэгэн цагт Монголын төрийг түшилцэж явсан, түүнээс илүүтэйгээр Монголыг далдаас удирдаж байсан” гэгддэг Т.Бадамжунай энэ мягмар гарагт эх орондоо ирлээ. Журмын нөхөд нь түүнийг “Жу” хэмээн авгайлдаг аж. Тэрбээр дөрвөн жил гаруйн өмнө улсын хилээр гараад эргэж ирээгүй байсан юм. Тиймээс “Шувуу” ажиллагааныхан түүний оршин сууж байсан Филиппиний хууль хяналтынхантай хамтран ажиллаж байж, олж авчирчээ.

“Жу” Монголд газардсанаар монголчууд бүтэн өдөржин, бас өчигдөр ч олон нийтийн сүлжээнд тулалдлаа. Хоёр тал болчихсон. Нэг нь өмөөрч, нөгөө нь чичилж байна. Туйлшрал юм л даа.

Уг нь “Жу”-г аваад ирсэн нь хоёр талтай. Нэгдүгээрт, “...Тэр хэн бэ” гэдгийг олонх нь мартжээ. Дахиад хэлэхэд, “Жу” бол төр түшиж явсан, удирдаж ч байсан. Түшиж явснаас нь илүүтэй удирдаж байсантай нь холбоотой ойлгомжгүй олон асуудал байдаг юм. 2018 оны сүүлчээр хил давсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Өөрөөс нь шалтгаалсан үл ойлгогдох зүйлүүд босож ирэхтэй зэрэгцээд хил давчихсан. Тэгээд эргэж ирээгүй. “Жу”-гүй шийдэгддэг ямар ч асуудал байгаагүй үе Монголд бий. Олон ч хүн энэ талаар дэндүү сайн мэднэ. Газрын наймаа, тендер,  томилгоо гээд явж өгнө дөө. Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон, яам, тамгын газрууд, хамгийн сүүлд хотын төв дэх оффист нь болсон “халуухан” яриа бичигдэж үлдсэн гэдэг. . Мэдээж хэрэг, дал шахам насандаа харь улсаас чирэгдэн барин ирнэ гэдэг монгол хүнд сайхан харагдахгүй л байна. Гэхдээ түүнээс асуух асуулт Монголын төрд, хууль хяналтынханд, монголчуудад олон бий. Тэр утгаараа, “Жу” бидэнд “үг хэлэх” ёстой юм.

Хоёрдугаарт, “Жу” баригдаж ирсэн нь Монголд цаг өөр болсныг илтгэж байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хэн нэгэн Ванга өнөөгийн үйл явдлыг “зөгнөсөн” бол “...Битгий сэрүүн зүүдэл” л гэх байсан. Гэв чиг ийм явдал болчихлоо. Тэгэхээр цаашид юу болох вэ гэдэг нь анхаарал татна. . “Жу”-г эзгүйд . Тэр агуулгаараа, энэ хүн Монголд ирснээр өөрт нь гэхээсээ өөр бусдад илүү аюул дагуулна.

Тийм учраас . Энэ мэтээр ямар нэг сайхан уриан дор жагсаж ч мэднэ. Өөр олон олон заваан улс төр хийхийг ч үгүйсгэхээргүй болоод байна.

Ер нь бол “Жу”баригдаж ирснээр МАНАН бүлэглэл буюу “журмын нөхөд”-д нь доргилт өгч, өчигдрөөс хөдөлгөөнд оржээ. Энэ бүлэглэл, өөр бусад том хулгай сэлттэй холбогддог бүхий л нөхөд цуглаж уулзаад эхэлжээ. Тэд энд тэндхийн оффисоос гадна Төрийн ордонд хүртэл "ажиллаж" эхэлсэн байна. “Алдар цол”-той нөхдөөс гадна “Жу”-гаас томилолт өвөртөлж байсан шүүгч нар хүртэл очсон байгаа юм. . Бас нүүрсний хулгай зэрэг томоохон асуудалд холбогдсон нэр бүхий арваад гишүүн тэдэнтэй уулзалдаж байгаа аж. Хэвлэлийн баг хүртэл байгуулж амжжээ. Хамгийн гол нь тэдний хамаг нууц "Жу"-д бий. Тэгээд бас бүгдээрээ дээр хэлсэн “бичлэг”-тэй хамаатай нөхөд юм байна. Бичлэг АТГ-т шилжсэн нь бүгдийг нь сандаргаж орхижээ. бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (16)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
211.36.131.115

Жугийн авилгачид хор хутгах нь тодорхой цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөа байдаггүй ээ гэж

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.128

Тэгэхээр жагсагчид ЗГ-т дарамт нэмж эхлээ юу

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.153

Дамдин очир тагалцаг баахан худлаа чаажээ хаач тийм юм болоогүй баримт ч үгүй тааж буудсан байна .Энэ нөхөр ингэж хооллож ундалж сурсан гар байх ....Нийгмийг цочиролд оруулж бужигнуулж хулгай луйвраа царцаах гэсэн увайгүй үйлдлүүдий цаасан буу эхнээсээ цэнэглэгдэх нь энэдээ.Ийм юманд хэнч автахгүй байгааасай....

Зочин
1 жилийн өмнө
202.126.93.204

Яг үнэн. Б.Дамдин-Очир гэдэг сэтгүүлч дандаа хов хутгасан, бусдыг өдсөн хөгийн зүйл бичдэг. Өөрийгөө их мундаг сэтгүүлч гэж боддог бололтой. Одооны залуус бадамжунай мэтийн өвгөчүүдээр дутахгүй. Ерөнхий сайд, ЗГ хийх ёстой ажлаа хийж байна. Амжилт хүсье !!!

Баагий
1 жилийн өмнө
192.82.85.26

Сүүлийн 30 жил улс төрчид гэж өөрсдийгөө томруулсан цөөхөн хэдхэн хүн улсаар тоглож, ард түмэн нь өөрсдөө угтаа энэ улсын, тэр хэдхэн “улс төрчидийн” жинхэнэ эзэн нь атлаа, энэ хэдхэн хүнийг харсаар байж хүрч болохгүй, өөр арга байхгүй гэж гэнэн ойлгож зүгээр л хөндлөнгөөс баахан бухимдаж, өөр хоорондоо муудалцаж, талцаж, шүүмжилж явтал ард түмэн амьдрал нь доошилчихсон, энэ Жу Му ч гэнэ үү гарууд “улс төрчидийн” амьдрал нь дээшилчихсэн, тэр хэмжээгээр ард түмний өмч улс орны баялаг хэдэн зуун тэрбум, их наядаараа эд нарын карманд орчихсон байдаг ийм л зохион байгуулалттай гэмт хэргийнхэн төрийг хувьдаа завшсан улс оронд амьдарч ирлээ шүү дээ. Энэ улс төрчид, төр гээд байгаа хэдхэн цөөхөн хүн ард түмний өмнөөс төр рүү очсон зараалууд болохоос гар хүрч болдоггүй эзэд биш, тэр халдашгүй эрх мэрх гээд байгаа нь ердөө энэ хэдхэн улс төрчидийн өөрөө өөрсдөдөө зохиосон үлгэр. Одоо ард түмэн хөндлөнгөөс баахан халаглаж, шүүмжилж, муудалцаж, өөр арга байхгүй гэсэн гэнэн, дутуу ойлголтоо хая. Энэ “улс төрчид” Монголын төр биш. Энэ Жу Му гэлтгүй төрд байгаа бүгд ялгарах юм байхгүй. Учир нь улс орноо хөгжүүлье гэж энэ төр дотор орж суусан хүнийг гаргаад ир гэвэл тийм нэг ч хүн байхгүй дээ.

Зочин
1 жилийн өмнө
172.58.167.117

Ardchilal geed baahan hulgaich elbeg saihanbileg hurts dorligjob jenko zi bugdiig barij shalga

зочин
1 жилийн өмнө
59.153.113.115

Энэ цагийн Төр, Засгийг удирдагч зоригт хөвгүүд бүгд "Хэнтийх" гэсэн тодотголтой!!!!!!! Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж байна.... "Монголын ард түмний заяа буян их дээ" ....

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.60

Хэрэг хуучрахгүй өтөл насаа үхэн үхтэлээ шоронд сууж таарна мөнхэрдэнэ ямар ял авлаа…

Зочин
1 жилийн өмнө
192.82.88.199

Мөнхэрдэнээс лав 100 дахин том хэрэг хийсэн Ямар ял авах бол.

Битгий хуц ацнуудаа....
1 жилийн өмнө
66.181.161.30

Солиор балайр п...аа энэ цагтаа монголын эзэн шиг байсан Жу ван гэж онгироогоод олон хулгайч энэ лаларын өвгөнд мөнгө өгөөд бүгдээрээ одоо хүртэл байж байгаа.Сэтгэцийн өвчтэй урвагч Баасанхүү хүний хулгайч их хорчин Хурц жу ван гурвын ярианы бичлэг задарсныг мартаагүй байх.Баасанхүү одоо лалархүү болоод их улс төрөөс үүрд арчигдан нам гүм болсон хэн ч тоохоо больсон Намбар вангийхаа араас сэг болтол нь хутгалаад тэжээлгэж өдий зэрэгтэй болсныхоо хариуд чи муу намайг тэр үeдээ өлсгөөд алчихгүй хохь чинь өвгөн гэсийшт.Энэ хогийн өвгөн Жу ван яаж далчигнаж байлаа даа засгийг унагаачиваа энэ сэтгүүлч Жугаас шавхруу долоосон гөлөг байна чам шиг гөлөг дуугүй бай ийм сэтгүүлч байдаг гэж үү? .Чамайг мэдэхгүй л байна Жу чинь одоо шоронд ясаа тавина чи очиж жангий нь халбагдаж өгөөч лалараа.Жугийн араас мангар бух мэлхийг барь донгио царайлчихаад тэр бас их холионы эзэн Оэрдэнэ үнэн хэлсэн авилгач хулгайч нар биднийг өрөвдөөгүй өлссөн үрий тань хоолыг булаасан энэ муу хөсрий өвгөн.Бух мэлхий муу маанаг үхэр Жуг нэг худагт чаангуут даралт нь ихсээд шээс нь дусагнаад ядаргаа болж байна гэж сая надад хэллээ.Бух бол их авилгын хоёрдугаар Наамбар ван Жу ван одоо хамтдаа шоронд жангаа хуваах хулгайч нараа нэрлээч.Адаглаад эргэлт ээлжтэй шүү лалараа Хурцыг яаралтай татаа ганц худагт тэр бас мэрэгжлийн хорчин .Оэрдэнээ дэмжих хэрэгтэй одоо манай eөөкөд ганц хаалт байна энэ нь Хүүк жинхэнэ засгийн тэргүүн шиг зоримог шийдвэр гаргаж Хүүкийг ч ганцад аваачаад хийцэн ч яадын.Нахдуул чинь бүгдээрээ худалч хулгайч луйварчин бөгсчид албан тушаал мөнгөний донтонгууд шүү лаларуудыг танхимаас нь шууд баривчил гавла мөрдөн дүүрчихвэл Төв аймгиын мөрдөнг суллаад Элбэгдоржийг шоронгийн хянагчаар тавьчих шоронгийн даргаар Эрдэнээг эсвэл бидон Ганбатыг тавьчихаа үзүүштэй жүжиг болноо

irgen
1 жилийн өмнө
150.129.142.99

Jagsii l daa bugdiin shorond oruulj duuslaa ene zasag

Норов
1 жилийн өмнө
66.181.182.137

Зөв шударна үйлдэл яагаад байж болохгүй болсон төр вэ хууль бус гинжин хэлхээний үзүүр яасан хол явсан юм бэ

ХҮЧ
1 жилийн өмнө
103.26.194.103

АВИЛГАЧИДЫН МАФИ ХҮЧТЭЙ ЮУ АРДЫН ЗАСАГ НЬ ХҮЧТЭЙ ЮУ

Иргэн
1 жилийн өмнө
192.82.87.145

Жу энэ мэтийн улсаа самарсан урвагч луйварчдыг юун ч сүртэй юм болгодог юм бэ бүх хулгай луйварыг нь илчлээд үтэр түргэн хуулийн дээд хэмжээгээр яллаад өг! Хамсаатан луйварчдыг нь илчлүүлээд бүх хөрөнгийг нь хурааж улсын өрөө төлүүлээч!

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.192

Суртэй юм юу ч болохгуй ээ, энэ анхнаасаа л Оюукын нэр хундээ есгех, тэмцэж буй дур эсгэх гэсэн жужиг, жужиг зохиолынхоо дагуу ернеж байхад бух талууд амар жимир, тэр Жу ч хэд хоног суугаад л гараад ирнэ

Зочин
1 жилийн өмнө
192.82.68.34

Сайн байцгаана уу.Энэ Бадамжунай гэдэг хүн дээр үёд Тээврийн яамны харьяа Ачаа тээврийн газарт диспётчир хийж байх үёэсээ жолооч нарыг найрч авилга гээчийг аль залуу багаасаа хийж сурсан овжин зальтай нөхөр явсаар Монголын өндөр албыг ёстойл зөвхөн авилгалаар бусниулж явсан өөртөөгаө яг таарсан мөнгөөр л ажил хийдэг мафи нөхдүүд байсан шүү дээ.Түүнээс биш Монголоо хөгжүүлэх ард олноо бодох нь толгойд нь огт байхгүй нэгэн шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.