УИХ-ын гишүүн асан, Японы мэргэжлийн сүмод монгол залуусын анхдагч болж очсон, Гавьяат тамирчин Д.Кёкүшюүзанбатбаяр, түүний гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Б.Цэрэндорж, Н.Болормаа нарын гэм буруутай, эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн мягмар гаргаас хойш хэлэлцээд өчигдөр тогтоолоо танилцууллаа.
Тус шүүхийн шүүгч Б.Батболор, НПГ-ын хяналтын прокурор Б.Ганбулган, М.Очбадрах, шүүгдэгч нарын өмгөөлөгч 10 хүн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас дээрх дөрвөн шүүгдэгчийг цагаатгах тогтоол баталсан байна. Шүүгч Б.Батболор өмнө нь 2022 оны гуравдугаар сард тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд өмгөөлөгч нарынх нь гаргасан “Учруулсан бодит хохирлыг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, хэн хэрхэн хохирсныг зайлшгүй тогтоох ёстой” гэж илэрхийлснийг үндэслэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэж байсан билээ.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны зургадугаар сарын 28-нд НПГ-ын хяналтын прокуроруудын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.
Д.Кёкүшюзанбатбаяр, Н.Болормаа нар хамтран БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал өмнөд хөршийн иргэн Вү Сэнчианг гэх хүнээс 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг мэхлэн авсан хэрэгт холбогдсон юм. Мөн Д.Кёкүшюзанбатбаяр Б.Цэрэндорж гэх хүнтэй хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын хилийн Ганцмодны боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн дээрх иргэнээс 2011 онд нийт 14 тэрбум шахам төгрөг залилан авсан хэрэгт буруутгагдсан байдаг.
Харин эхнэр Т.Баясгалан болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалтын бүсэд аялал жуулчлал, амралт, сувилал байгуулна хэмээн газар авч, түүнийгээ зориулалтын бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн хэрэгт холбогдсон юм.
НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мэдээж шүү дээ шүүх. Мөнхэрдэнэййг 4 жил шүү дээ.
МөнхЭрдэнийг энэ шүүгчээр шүүлгэсэн бараг л шийтгүүлэх ял авах нь бүү хэл шагнуулах байж дээ өчнөөн тэрбумын хэрэгтэй луйварчин цагаадаж байхад 100.хан саяын өртэй МөнхЭрдэнэ бараг л хэрэг хийгээгүйтэй адил
Баясгалан Күкшү залилхн хийсэн бол ялаа авч л таараа шудрага шүүх ажилаад эхлэсэн
Мөнх эрдэнэ элчин байх даа хууль бусаар аашлаж машин зарж улсыг их бай бага ч бай хохироосон бол ялаа авнаа
Аргагүй л мөнгөтэй хүнд хууль үйлчэлдэггүй юмдаа манай монголын шүүх
Энэ шүүх арай л худ болчихжээ