СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-04-06

Л.Энх-Амгалан: Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн байхад дахиад нэмүүлье гэж шаардах нь зохисгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монголын Боловсролын салбарын багш, ажилтнууд цалин нэмэхийг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаж байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн байхад дахиад нэмүүлье гэж шаардах нь зохисгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Багш нарын цалин нэмэгдээгүй гэдэг ойлголт байхгүй. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалинг 30 хүртэлх хувиар нэмсэн. Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн байхад дахиад нэмүүлье гэж шаардах нь зохисгүй. Засгийн газар, БШУЯ, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт гэрээгээр цалин нэмж, үр дүнг нь санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлсэн. 

  • Сургуулийн өмнөх боловсролын 822
  • Ерөнхий боловсролын сургуулийн 2881 багш-1,005,000
  • Сургуулийн өмнөх боловсролын 565
  • Ерөнхий боловсролын сургуулийн 4663 багш-1,005,000-1,250,000
  • Сургуулийн өмнөх боловсролын 1274
  • Ерөнхий боловсролын сургуулийн 8365 багш 1,250,000-1,500,000
  • Сургуулийн өмнөх боловсролын 2163
  • Ерөнхий боловсролын сургуулийн 8190 багш 1,500,000-1,750,000
  • Сургуулийн өмнөх боловсролын 1558
  • Ерөнхий боловсролын сургуулийн 5214 багш 1,750,000-2,000,000
  • Сургуулийн өмнөх боловсролын  2416
  • Ерөнхий боловсролын сургуулийн 5140 багш 2,000,000 төгрөгөөс дээш цалин авч байна. Энэ бол нэмэгдэлгүй дүн. Үүн дээр гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулал нэмэгдэнэ.

Гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарыг зургаан түвшинд ангилсан:

  • 1 индекс 25 хувь
  • 2 индекс 20 хувь
  • 3 индекс 15 хувь
  • 4 индекс 10 хувь
  • 5,6 индекс нэмэгдэлгүй

Чадварлаг багш хамгийн өндөр цалин авах тогтолцоо руу шилжинэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.94.109

Энэ мэргэжлиин биш сайданцарыг эхлээд зайлуулаачээ.Дэд сайд нь бас ярих чадваргүй энэ хужаа царайтай Хачин юмнуудаар хамгиин гол яамаа удирдуулаад дампуурлаа.2 сайданцар нь мэргэжлиин биш юм чинь яаж багш нарыг ойлгох вээ.Мөнгөнөөс өөр юм боддоггүй сайданцаруудыг эхнии ээлжинд огцруулаачэээ

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.39

Шударга сайд байна. Ийм өндөр цалин авч байж шунаад байдаг нөхдүүд багшийн ажил хийнэ гэдэг тохиромжгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.