СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-04-06

Багш нар: Цалин нэмэхгүй бол ирээдүйд шорон, эмнэлэгт л хөрөнгө зориулах болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монголын Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн ЕБС-ийн 4 дүгээр сургуулийн багш: 

-Боловсролын салбарт тулгамдаж буй гол асуудал цалин бага. Үүнээс үүдэн ажиллах хүч байхгүй боллоо. Бүх залуу багш нар гадаад улс руу хар ажил хийхээр явж байна. Төр барьж байгаа улс багш нарын цалинг нэмэхгүй бол энэ боловсролын салбар сүйрлээ. Хэрвээ цалин нэмэхгүй бол ирээдүйд шорон эмнэлэгт л хөрөнгө зориулах нь дээ гэцгээж байна гэлээ.

МСҮТ-ийн багш нарын төлөөлөл: 

-ЕБС-ийн багш нар сая төгрөгийн цалинтай. Гэтэл МСҮТ-ийн багш нар 895000 төгрөгийн цалинтай байна. Үйлчилгээний ажилтнууд 523000 төгрөгийн цалинтай. Өнөөдөр 500000 төгрөгийн цалинтай хүн яаж амьдрах вэ?. Олон ч жил ярилаа. Авч хэлэлцэж байгаа хүн алга гэв.

ШУТИС-ийн багш н.Дэлгэрмаа: 

-Өнөөдөр хэчнээн цэцэрлэг, сургууль бариад яах вэ. Тэнд хүүхэд хүмүүжүүлэх багш алга байна. Багшийг тогтоох зүйл бол цалин хөлс, нийгмийн баталгаа. Монголд төрийн өмчит 6 их, дээд сургууль байдаг. Энэ сургуулиудад 2010 оноос хойш ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй өнөөдрийг хүрсэн гэлээ.

ХУД-ийн 41 дүгээр сургуулийн багш н.Жавзансүрэн

-Багш нар хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Тиймээс бид цалин, хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 15 мянган төгрөгөөр л илүү цалин авч байна шүү дээ. Нэг хүүхэд маань оюутан болоход бүтэн жилийн цалингаар сургах болж байна. Цаана нь амьдрал, ахуйгаа хэрхэн залгуулах вэ гэдэг үнэхээр асуудал болоод байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.