УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Төрийн алба тайлан гаргажээ. 225 мянган төрийн албан хаагчтай. Төрийн өмчит компаниудын орон тоог нэмбэл их тоо гарна. Баялаг бүтээдэг, татвар төлдөг хүмүүс нь төрийн албаны ачааг даахаа больж байна. Төрийн албан хаагч гэсэн нэртэй бүтэл муутай байдаг. Үүнийг олон нийтийн алба гэж нэрлэж болно. Үр дүнгүй, өдөр хоногийг өнгөрөөж байна. УИХ-ын гишүүдийн асуулт, зөвлөлийн хариулт, зохион байгуулалтаас харахад энэ улс орон чинь дуусаж байгаа юм байна. Дундад зуун шиг сонсогдоод байна. Төрийн албаны зөвлөлөө татан буулгасан нь дээр байх.
Манай улсад хөдөлмөрийн чадвартай 800,000 гаруй иргэн байгаагийн хэд нь төрийн алба хаагч гэсэн нэр зүүсэн явж байгаа вэ. Төрийн албан хаагчдын одоо авч байгаа цалин, амьдарч байгаа байдал нь ямар байна вэ? Манайх шиг ийм улсад хэдэн төрийн албан хаагч байх ёстой гэдэг тооцоо судалгаа байна уу? зохистой харьцаа нь ямар байх ёстой юм бэ. Төр гэдэг арай өөр зүйлийг хэлдэг. Үүнд орчих юм бол амьдрал сайжирна гэдэг. Үгүй шүү дээ. Төрийн албан хаагч гэж албан ёсны ажилгүй, ядуучууд болчихсон.
Би гадагшаа ажлаар яваад Манила хотод зочид буудалд буусан юм. Тэнд нийслэлийн төрийн албан хаагчид дүүрчихсэн, өдөр, шөнөгүй архидаад байж байсан. Ийм маягаар явж болохгүй байх гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Pidon taraakhaar ochtol bolsongvi uy