Тээврийн хэрэгслийн эд анги хулгайлдаг байсан 17-21 насны, "Г", "Б", "Н" нарыг илрүүлэн мөрдөн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 03-ны хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан байна” гэх гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж иргэн “Б”, “Б”, “Т” нарын эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 12 ширхэг “Жи сток” буюу обудыг дугуйн хамт 17-21 насны, “Г”, “Б”, “Н” нар нь бүлэглэн хулгайлсан үйлдлийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шалгалтын ажиллагаагаар Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт таван удаагийн үйлдлээр “Toyota Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн 14 ширхэг дугуй хулгайлсан болох нь тогтоогджээ.
Иймд иргэд, та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоолд байрлуулах, удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй гэж Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sejigt uildel Medegdeheer hudal meduuleg gd baidag yumshd haha