Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захиргаа, Ёс зүйн салбар хорооноос “Эмч, эмнэлгийн ажилтны үйлчлүүлэгчтэй харилцах ур чадвар” цуврал сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн сувилагч нарыг чадавхижуулах, харилцаа хандлага, ур чадварыг сайжруулах зорилгоор “Эмч, эмнэлгийн ажилтны үйлчлүүлэгчтэй харилцах ур чадвар”-ын сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтанд сургагч багш, Хүний их эмч, эрх зүйч Б.Одгэрэл “Байгууллагын соёл”, “Харилцаа хандлага”, “Өргөдөл гомдлыг шийдвэрлэх арга барил” сэдвээр баримт нотолгоонд суурилсан сонирхолтой мэдээлэл, олон талын судалгааг хүргэсэн байна.
Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтний үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх оновчтой арга зам, өргөдөл гомдлыг бууруулах зарим үйл ажиллагааны талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой сургалт боллоо хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гэмтэлийн эмнэлгийн хүүхдийн тасгийн Болдбаатар эрхлэгчтэй баг хамт олондоо Ажлын амжилт хүсэе тус тасагт 2019 онд хагалгаанд орж авто ослоор маш хүнд очиж энэхүү тасгийн Эрхлэгч Болдоо эмчийнхээ болон алтан гартай Эмч нар мэдээгүйжүүлэгч эмч Нямсүрэн эмч нарынхаа чадваржсан хамт олныхоо буянаар 3 жил болж хөл дээрээ боссоон эрүүлжсэндээ баяртай байнаа Ажлын амжилт аз жаргал хүсэе