Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол улс дампуурах эрсдэлтэй тул хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шаардлага тулгарсан. Төсөв хэлэлцэх бүрд энэ асуудал тавигддаг. Олон улсын байгууллагын зөвлөмжийг дагах шаардлагатай байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул хүүхдийн мөнгөний асуудлыг эргэж харна. Эх үүсвэр ирэх 6, 7 дугаар сараас бүрдэж эхлэх боломжтой гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манайх тийм баян айл биш. Их орлогтой гээд өгдөггүй. Би таксинд явдаг