СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн талбайд 32 нэр төрлийн 592 тонн аюултай химийн бодис хадгалагдаж байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-иас химийн аюултай бодисонд хордсон их хэмжээний зээрийг шөнийн цагаар нууцаар булах гэж байгаад баригдсан хэрэг гарсан. Дорнод аймагт болсон уг асуудлаар Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсгийг байгуулж шалгалтын ажиллагааг явуулж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 19 дүгээр талбайд ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцөлийг тодорхойлох ажлын хэсгийн явцын талаар БОАЖЯ-наас мэдээлэл өглөө.

БОАЖЯ-ны холбогдох хэлтсийн дарга:

-Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 19 дүгээр талбай дээр 2022 онд яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Улмаар устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тонн химийн бодис хадгалагдаж байсныг устгах шаардлагыг хүргүүлсэн. "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК эдгээр химийн бодисуудыг 2009 оноос импортлон оруулж ирсэн. Хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хэмжээнд хүрсэн байсан.

2022 оны зургаадугаар сар хүртэл Монгол улсад аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй ААН байгууллага байгаагүй. Дархан-Уул аймагт өнгөрсөн оноос "Элемент" ХХК аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэснээр дээрх .

Төв аймгийн Сэргэлэн суманд аюултай хог хаягдлыг устгах үйлдвэрийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Харин зээр олноор үхсэн асуудал дээр хяналт шалгалтын ажлын хэсгийн дүн, шинжилгээний дүн эцэслэж гараагүй байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.