НҮБ-ын Хүүхдийн сангийн улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2023 онд хамтран хэрэгжүүлэх “Жилийн ажлын төлөвлөгөө”-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар /2023.04.05/ гарын үсэг зурав.
Жил бүр төлөвлөгөө батлан хамтран хэрэгжүүлдэг юм. Энэ жил хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын чиглэлээрх захиргааны тоон мэдээллийн чанарыг сайжруулахад хамтран ажиллана. Мөн гамшиг, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын арга хэмжээ олон чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Гарын үсэг зурах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн сангийн цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.