СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-04-05

🔴LIVE: Л.Энх-Амгалан: Төр өөрөө захиалга өгч, шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгээ дэмжинэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагджээ. Энэ талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдаж гарлаа. Монгол Улсыг хөгжүүлэх “Алсын хараа-2050” буюу эхний 10 жилд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас зарласан. “Шинэ сэргэлтийн зургаан бодлого”-д цаашид шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудын оролцоог хангаж ажиллах зайлшгүй шаардлага байна.

Харамсалтай нь, сангаас санхүүжсэн 4000 орчим судалгаа нь Монгол Улсын хөгжил дэвшил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх механизм байхгүй гэдгийг мэдэрсэн. Иймд Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилтэд өөрчлөлт оруулж, энэ сангаас суурь болон хэрэглээний судалгаа зэрэг өрсөлдөөнт судалгааг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжинэ. 

Жишээ нь, "Эрдэнэт үйлдвэр" зэсийн гүн боловсруулалтын ТЭЗҮ-ийг дандаа хувийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тендерийн хуульд зааснаар Төрийн өмчит компаниуд ТЭЗҮ-ийг хийхдээ төрийн их сургууль, томоохон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ хийх зохицуулалт байхгүй. Ийм учраас тендерийн ченжүүдийн орон зай бий болж Шинжлэх ухаанд зарцуулагдах мөнгө үр дүнгүй, өөрөөр хэлбэл нүүрсний гэдэг шиг "цавчаа" орж байна гэж харж байна.

Монгол Улс жилд шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгийг ДНБ-ий 0,1 хувь. Гэсэн хэдий ч хувийн хэвшил, төрийн байгууллагын зардал нь сангаас зарцуулж байгаагаас тав дахин их байна. Цаашид Монголын төрийн өмчит компаниас зарцуулж байгаа энэхүү 80-90 тэрбум төгрөгийг нэг цонхоор буюу төр өөрөө захиалгаа өгч шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгээ дэмжиж ажиллана.

2024 оны улсын төсөв нь шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоонд багагүй дэвшил гаргасан байх болно. Шинэ санаа, инновац, патентыг Монголын төр худалдаж авдаг тогтолцоо руу шилжинэ хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.