СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-05

🔴Ч.Хүрэлбаатар: 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж, Засгийн газрын бодлого үр дүнгээ өгч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш зургаан сар өнгөрсөн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Тухайн үед Монгол улсын валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая долларын нөөцтэй болоод байна. Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор нүүрсний экспорт нэмэгдсэн. .

Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Энэ нь өрсөлдөөнд оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Тухайлбал, нэг тонн 9.5 доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 доллароор зарагдаж байх жишээтэй.

Зургаан сарын дараах үйл ажиллагаа эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. .

Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
150.129.142.167

Нөхөн үржих үйлдвэрлэл байхгүй газрын баялагт хэмжээ хязгаар бий. Өнөөдөр өөрөө амьдарч байгаа засгийн газарт бол баярлах үйлдэл байлгүй. Энэ цуцлуулсан валютаа гадагшаа өгөөд тэр нь эргээд Монголын хөрсөнд ялгадас болоод шингэнэ. Эцэст нь онгойсон нүх овоолсон шороо талхлагдсан хөрс үлдэнэ . Энэ үйлдвэрлэл мөн үү. Харин валют гэгч шидэт цаасыг олж байгаа бол түүнийгээ хүнд хөнгөн үйлдвэрлэлд шингээх нь улс ороны ирээдүй үндэстний язгуур эрх ашиг тусгаар тогтнолд хэрэгтэй юм даа. Дэлхийд дахиад ковид шиг улс орнуудыг хамарсан өвчин болон дайн дажин гарахгүй гэх баталгаа байхгүй. . Бид болзошгүй юм бүхэнд бэлэн байх ёстой.

Зочин
1 жилийн өмнө
202.126.88.103

Худал яриагүй биз? Биржээр 200 мянган тн нүүрс л зарлаа гээд байсан.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.