СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-05

🔴LIVE: Хөдөө аж ахуйн сангийн мэдээллийг ирэх долоо хоногт нийтэд ил болгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

“Шилэн” ажиллагааг эрчимжүүлэх албан даалгавар Ерөнхий сайд өгчээ. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгөв. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Авлигатай тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааг хянах shilengov.mn сайтыг ажиллуулж байна.  “Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 мянган мэдээллийг ил болгохоор хуульчилсан. Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд дараах албан үүргийг өглөө. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж машин унших форматаар бэлтгэн ЦХХХ-ны сайд Н.Учралд 2023 оны зургаадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Тухайлбал

· Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл;
· Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
· Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
· Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт;
Эдгээр мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад 2023 оны зургадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, Засгийн газрын тусгай сангийн удирдлага, захирал нарт тус тус даалгажээ.

Shilen.gov.mn мэдээллийн нэгдсэн платформд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд яамдын мэдээллээ ил тод болгосон байдал нь 72.56 хувьтай бол агентлагууд 51.3 хувь, нутгийн захиргааны мэдээлэл 43.6 хувьтай үнэлэгдсэн.

. Үүн дээр хууль зөрчсөн эсэх дээр олон нийт, сэтгүүлчид үнэлэлт, дүгнэлт хийж, шүгэл үлээх боломж бүрдэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.