СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-05

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар З.Энхболдыг гадаад руу “нисгэчих” юм биш биз

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

“Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболдыг яллагдагчаар татах тогтоол НПГ-аас батлаад буй билээ.

НПГ-аас түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад, улмаар улсын хилээр гарахыг нь хязгаарлах санал гуравдугаар сарын 24-нд шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг нь өнгөрсөн сарын 27-нд хэлэлцээд хүлээн аваагүй. Тэрбээр прокурорын саналыг хүлээн аваагүй шалтгаанаа “З.Энхболдод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоо прокурор танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг аваагүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчсөн” гэж үзсэн байдаг. Түүнийг буруутгаж буй гол үндэслэл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг “Страто” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэмээх өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх үйлдэл. “Страто”-гийн хамаарал бүхий аж ахуйн нэгж нь нүүрс тээвэрлэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэрэгт холбогдоод буй юм.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан үүнийг нь өөр байдлаар дүгнэсэн аж. Зарим хүний хардаж буйгаар Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог. Мэдээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын оролцоо ч үүнд байдаг учраас тус шүүхийн шүүгч нар “Томилсон эзэндээ үйлчилсэн биз” хэмээж буй юм.

Магадгүй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн З.Энхболдод таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын дахин гаргасан саналыг өдий болтол шийдвэрлэхгүй дарсан нь “Томилсон эзэндээ үйлчилж байгаа”-гийн илрэл ч байж болох юм. НПГ-аас тус шүүхийн шүүгч Б.Батсайханы гуравдугаар сарын 27-нд гаргасан захирамжийг эсэргүүцэж, хоёр хоногийн дараа буюу 29-нд ерөнхий шүүгч Ж.Болдбаатарт нь гомдол гаргасан аж. Гэтэл өнөөг хүртэл уг саналыг нь хэлэлцэхгүй хав дарж байгаа нь “Нүүрсний” гэх хэргийг анхааралтай ажиглаж буй олон нийтийн дунд хардлага төрүүлэх боллоо. Магадгүй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн З.Энхболдод хилийн хориг тавихгүй байснаар тэрбээр гадаад руу “нисэж” алга болохыг ч үгүйсгэхгүй. Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд олж ирэх “нүүрсний” гэх хэргийн нэг холбогдогч нь З.Энхболд болж болзошгүй. Мөнгө угаасан хэрэгт холбогдсон Т.Бадамжунайг эх оронд нь шилжүүлэн авах гэж ямар их зардал, чирэгдэл болж байгааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар өчигдөр, өнөөдөр харж буй нь гарцаагүй.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
11 сарын өмнө
2.141.59.122

Iimerkhvv shvvgch nariig odoo yakhab shalgaj uguuch buzariin hvvrnvvdiig

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.