СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-05

О.Цогтгэрэл: Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг өргөн барихад цөөнгүй зарчмын зөрүү гарлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийг төлөөлж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Д.Ганбат нар Сонгуулийн тухай хуульд болон дагалдах гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын баримталдаг түүхэн байр суурь бол парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлд ажлууд хийх юм. Ийм учраас холимог тогтолцоо байх шаардлагатай гэж үзэж, 2012 онд сонгууль ийн явагдсан.

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн барьсан хуулийн ажлын хэсэг болох МАН, ХҮН-тай ажиллаад явахад зарчмын зөрүүтэй хэд хэдэн байр суурь гарлаа. Холимог тогтолцоотой байх нь зүйтэй ч мажоритар болон пропорциональ харьцааг 48:28 байлгая гэсэн ард иргэдийн эрэлт хүсэлт байна гэж харлаа.

АН-аас өргөн барьж байгаа хуулийг хоёр бүлэгт хувааж болох юм. Нэгдүгээрт, зарчмын асуудлууд, улс төрийн шийдэлтэй асуудлууд хоёрт, сонгуулийг шударга зарчмаар явуулах боломжийг бүрдүүлэх юм. Жишээлбэл, саяхан И-Монголиад гарсан бүртгэлийн асуудал замбараагүй байсан нь сонгууль будлиулах шалтгаан болж байна гэж хардаг. Энэ мэт процедурын шинжтэй хуулийн олон заалтуудыг оруулсан хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.