СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Даваатогтох: Т.Бадамжунайг буцаан авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Т.Бадамжунайг "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд газардсаны дараа АТГ-аас саатуулан баривчилсан. Т.Бадамжунайг Филиппин улсын цагаачлалын товчооны гүйцэтгэх албатай хамтарч, Монгол Улсад авч ирэх ажиллагааг зохион байгуулжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох:

-Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх конвенцод нэгдэн орсон бүхий л улс орон мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр бусад орнууддаа дэмжлэг үзүүлэх нягт хамтран ажиллах үүргийг хүлээдэг.

Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх конвенцод 191 орон нэгдэн орсон байдаг. Энэ хэмжээний улсуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэрээгүйгээр харилцах боломжтой гэсэн үг. Нөгөө талаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хүрээнд хийгдсэн ажиллагааг нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр зохицуулсан боломжууд байгаа.

Мөн оргон зайлсан этгээдүүдийн паспортыг хүчингүй болгож бусад улс орныг дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хаах, дамжин өнгөрсөн тохиолдолд саатуулах боломж бүрддэг. Түүнээс гадна цагаачлалын байгууллагуудтай хамтран ажиллах эрх зүйн орчин байгаа.

Өнөөдөр бид

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд гэмт хэрэгт сэрдэгдэн Мөн Филиппин улсын цагаачлалын хууль, тогтоомжийг зөрчсөн бол олон сараар баривчлагдах эрсдэл байсан. Энэ асуудлыг  газар дээр нь зохицуулж, Монгол Улсын иргэнийг эх оронд нь авч ирсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.