Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд өнөөдөр авчирлаа. Засгийн газрын таван "Ш" ажиллагааны хүрээнд Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунай 11:00 цагийн үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор эх орондоо газардаад байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд тэргүүтэй албаны хүмүүс Филиппин улсад ажилласан юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Манай явсан баг, бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Энэ хүрээнд Т.Бадамжунайн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Тиймээс Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гарахдаа асуудалгүй, нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Эхний ээлжид сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байна, цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байх.
Цаашид ч бусад улс оронд нуугдсан авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийг эх оронд нь албадан авчрах болно. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох, дансыг нь царцаах шийдвэрүүд гарсан. Мөн Монголоос амьжиргаандаа санхүүжилт авах данснуудыг царцаах шийдвэр гарсан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайханбалаг г хэзээ авчрах вэ??? Тэр их томордог шдээ.. авчраачээ Харин бүгдийг нь шийтгээд хууль бусаар олсон хөрөнгийг бүгдийг хурааж, шоронд нд суулгаарай! Хамсаатангууд нь тэр үеийн намын томчууд мөн гэж бодож бнашүү тэднийг бас шалгаачээ
Монголдоо байгаа авилгачдаа зөрүүлээд алдчихав даа.