СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-04-05

"Солонгост суралцуулна" хэмээн 405 сая ₮ залилсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарахыг хязгаарлажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Иргэн У нь “Yuhak center” фейсбүүк пейж хуудсаар дамжуулан “Бүгд Найрамдах Солонгос улс руу нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулжээ. Тэрбээр 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдсон нийт 29 иргэнээс 405 сая төгрөгийг залилан мэхэлж, авсан байна.

Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүхээс тус иргэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.