СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөлдсөн тогтоол усанд экскаватортойгоо живсэн эрэгтэйг татан гаргахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, "Энгэр ус баг Оорцог" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн газарт “Экскаватор тогтоол ус руу унаж, жолооч нь гарч ирээгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 50 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгасан байна. Улмаар 36 настай, эрэгтэй “Ц” гэгч нь "Hyundai" маркийн экскаватороор хөлдсөн тогтоол усан дээр газар шорооны ажил хийж байгаад мөс цөмөрч тээврийн хэрэгсэлтэйгээ живсэн байжээ.

Экскаватор болон амь хохирогчийг татан гаргахаар Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
139.5.217.141

Ямар хайрамжгүй ч юм бэ.Өдийд хөлдүү юм гэж бараг бхгүйдээ.Тэгээд тэр том техник.Хаврын урь ал хэдийн ороо биздээ.ямар ч ухаанаар бодсон

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.65

Газар шороо хатуудаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.