Эрүүл мэндийн яам Мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэгтэй хамтран “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд мэс заслын сувилагчийн оролцоо” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, сувилахуйн сургуулийн төлөөлөл болох 80 гаруй хүн оролцож байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд мэс заслын сувилагчийн үүрэг, оролцооны талаар хэлэлцэж, сувилагч нарыг сургах, чадваржуулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, үйл ажиллагаандаа дагаж мөрдөж буй стандартын хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
Түүнчлэн 2013 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөж байгаа “Мэс заслын хяналтын хуудас”-ыг өөрчлөхөд санал авахаас гадна сувилахуйн мэргэжилтэн бэлтгэж байгаа 12 сургуулийн хичээлийн хөтөлбөр, сургалтын чанар нь эмнэлгүүдийн тавьж буй шаардлагад хэр нийцэж байна вэ гэдгийг ч ярилцсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.