СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогын хуваарь гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг 2023 оны 06 дугаар сараас эхлэн дараах хуваарийн дагуу явуулахаар төлөвлөжээ. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгон (Хөвсгөл нуур) VI/06-14,
  • Архангай аймаг (Өгий нуур) VI/11-13,
  • Нийслэл (Туул, Тэрэлж гол) VI/17-18,
  • Дорнод аймаг (Буйр нуур) VI/17-20,
  • Увс аймаг (Хяргас нуур), Баян-Өлгий аймаг (Толбо нуур), Архангай аймаг (Тэрхийн цагаан нуур) VI/14-19,
  • Орхон аймаг (Сэлэнгэ мөрөн), Булган аймаг (Эгийн гол), Хөвсгөл аймаг (Олон голын бэлчир, Шишгэдийн гол) VIII сард

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогод:

  • Усан замын тээврийн ажил, үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй усан замын тээврийн хэрэгсэл /усан онгоц, завь, катер гэх мэт/;
  • Ахуйн /спорт/ болон тусгай зориулалтаар ашиглаж буй усан замын тээврийн хэрэгсэл;
  • Импортоор оруулж ирсэн бөгөөд хөвөлтөд гараагүй усан замын тээврийн хэрэгсэл тус тус хамрагдана.
    Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаас өмнө усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон өөрчлөгдсөн бол шилжилт хөдөлгөөнийг заавал бүртгүүлсэн байна.

Техникийн хяналтын үзлэгт орохдоо дараах баримт бичгийг бүрдүүлэх:

  • Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 284 дүгээр тогтоолоор баталсан үзлэгийн төлбөр хураамж төлсөн баримт;
  • Усан замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан даатгалд даатгуулсан баримт;
  • Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн бусад дагалдах баримт бичиг;
  • Усан замын тээврийн хэрэгсэлд их засвар хийсэн бол түүнийг нотолсон баримт бичиг;
  • Уг техникийн хяналтын үзлэгээр усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгах бөгөөд усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага зэргийг шалгана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны 51-261489, 70134802 утсаар холбогдож авна уу. 

Жич: Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг нөхөж явуулах боломжгүй тул дурдсан хугацаанд усан замын тээврийн хэрэгслээ бүрэн хамруулахыг анхаарна уу.

Мөн дараах QR кодыг уншуулж, “E-Mongolia” порталаар нэвтрэн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг Монгол Улсын Далайн захиргаанаас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.