“Истанбул-Чингис хаан” чиглэлийн “Туркиш айрланс THY-236” дугаартай аяллын онгоцоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 32 настай, эрэгтэй “М” гэгч нь Монгол улсын хилээр энэ оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө нэвтэрчээ.
Ингэхдээ монетон 371,9 грамм, мөнгөн 5206,4 грамм эдлэлийг хууль бусаар нэвтрүүлсэн байна. Энэ үйлдлийг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.