СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-04

НББХ: Хяналтын сонсголын тайланг хэлэлцэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдрийн (2023.04.04) хуралдаанаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайланг сонсов. 

Тус тайланд:

1. Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах.

2. Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах үндэсний хэмжээний нэгдсэн лаборатори байгуулах нэгдсэн мэдээллийн сантай болох

3. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах. Тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх

4. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах. Цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг улсын төсөвт тусгах.

5. Шинээр барьсан болон засварын ажил хийсэн барилгад хүн амьдарч ажиллах ажиллаж эхэлж болох хугацааг судалгааны үндсэн дээр тогтоож, холбогдох хууль, эрх зүйн актад оруулж мөрдүүлэх

6. Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол формальцегид агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд агуулсан барилгын материалыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах

7. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

8. Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийг агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зах зээлд нэвтрүүлэх. Иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх

9 БНХАУ-ын барилгын материалын стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж баталгаажуулах

10. Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан БХБЯ болон холбогдох байгууллагууд хамт хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах.

Хяналтын сонсголын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буюу сонсгол болж өнгөрснөөс хойш жил шахамын хугацаа өнгөрч буй энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг холбогдох яамд, агентлагын газрын дарга нар, мэргэжилтнүүдээс асуусан юм. Гэвч сонсголын үеэр оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг хэрэгжүүлэх, Эрүүл ахуйн тухай болон

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.