Польш улсад бакалавр, магистрын зэргээр суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Нэг. Тавигдах шаардлага
• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
• Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
• Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:
• Хөдөө аж ахуй
• Мэдээлэл, харилцаа холбооны технологи
• Хүрээлэн буй орчин судлал
• Нано шинжлэх ухаан, инженерчлэл
• Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
• Тусгай хэрэгцээт боловсрол
• Биотехнологи, био-инженерчлэл
• Хими, биологи
Гурав. Бүртгэл
Бүртгэл 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.
https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:
Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд:
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 70120939 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Ярилцлага
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.