СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд эрчимжсэн аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түмэн шувуут” ХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Ингэснээр талууд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хот орчмын мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд өндөр ашиг шимтэй, түргэн өсөлттэй эрчимжсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Мөн Санамж бичигт “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан таниулах зорилгоор жилд 9000 сурагчийг хүлээн авч, танилцах аялал зохион байгуулах хүчин чадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төв байгуулна гэж тусгажээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залууст экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

Санамж бичгийн хүрээнд хот орчмын доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, харшилд гол нөлөө үзүүлж буй лууль, шарилжийн бэлчээрт эзлэх хувь хэмжээг бууруулах технологийг боловсруулан, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.