СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хамт архидан согтуурсан нэгнээ хутгалж, зугтсан этгээдийг олжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тоот хаяганд хамт архи уусан хүмүүс нэгнийгээ хутгалсан байна” гэх мэдээлэл энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. 

Хэргийг шалгахад 29 настай, эмэгтэй М-ийг хамт архидан согтуурсан 37 настай, эрэгтэй Ц нь зүүн гарын булчин хэсэгт нэг удаа хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан байжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг олж тогтоосон байна.

Мөн энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23 цаг 20 минутад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хутгалуулсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Хэргийг шалгахад 37 настай, эрэгтэй Б-г 45 настай, эрэгтэй Э нь архидан согтуурсан үедээ нуруун тус газарт нь хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсан байжээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.